Дэлхийн зах зээлд буудайн өртөг үйлдвэрлэгч орнуудын цаг уурын үзүүлэлт өөрчлөгдөхийн хэрээр өсч байна. Орос, Казахстанд ган гачигийн улмаас, мөн Канадад тасралтгүй орж байгаа борооны улмаас буудайн үнэ сүүлийн хагас жил дээд хэмжээнд хүрлээ. Үндсэн үйлдвэрлэгч оронд 2010 оны ургацын таамаг буурсантай  юуны түрүүнд нөхцөл байдлыг холбон тайлбарлаж байна. Үнэн хэрэгтээ цаг уурын үзүүлэлт таагүй байгаа бүс нутагт муугүй ургац авахаар төлөвлөж байна. Орос улс үр тарианы дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй энэ жил экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский ярьж байна. Орос улсад тариалангийн талбай энэ жил 48 сая га газар байсан юм. Үүнээс 9 сая орчим нь ганджээ. Тиймээс маш бага ургац авч, бидэнд үр тариа хүрэлцэхгүй гэх цуу яриа ямар ч үндэслэлгүй юм. Нийт ургацын үзүүлэлт 85 сая тонн хэмээн Хүнс хөдөө аж ахуйн яам мэдээллээ. Ямар ч тохиолдолд ургац буурсан ч, нийт ургац дотоод хэрэгцээнээс илүү байна. Орос улсад өмнөх жилүүдийн үр тарианы нөөц байгааг харгалзах учиртай. Долдугаар сарын 1-ий мэдээллээр үр тарианы хөмрөгт өнгөрсөн жилийн 24 сая тонн үр тариа байна. Үндсэндээ бид дотоод хэрэгцээгээ хангаж, 20 сая тонн үр тариа экспортлохын тулд дараагийн улирлын нийт нөөцийг хадгалж байна. Үр тарианы үнэ өсч байгаад үйлдвэрлэгчид баяртай байна. Ургац авсан сүүлийн жилүүдэд үр тарианы үнэ унаснаас фермерүүдэд энэ удаагийн ган гачигаас илүү их хохирсон юм. Одоо тэдэнд алдагдлаа нөхөх боломж бүрдлээ. Мэдээж хэрэг үр тариа нь үндсээрээ хатаагүй тэр үйлдвэрлэгчдэд ийм боломж гарч байна. Энэ хүмүүс цаашид эсэн мэнд үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй.Дэлхийн үр тарианы зах зээлд болж байгаа хандлагыг хүн ам огт анзаарахгүй бололтой. Сүүлийн жилүүдэд талханы өртөгт үр тарианы эзлэх хувь хэмжээ 10 хувь байна. Тиймээс оросын лангуун дээрх талханы үнэ өөрчлөгдөхгүй юм. Ямартаа ч ойрын үед. Учир нь урт хугацааны таамагт сэтгэл тайван байх аргагүй. Дэлхийд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 10 жилийн дараа 15-40 хувиар өснө гэж НҮБ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага баталж байна. Учир нь хөгжиж байгаа орнуудад хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, био түлшний үйлдвэрлэл өснө. Энэ тохиолдод хөдөө аж ахуйн олон байгууллага геннийн өөрчлөлттэй ургамал ашиглахыг санал болгож байгаа компанид улам их анхаарал хандуулж байна. Генийн инженерчлэлийн бүтээгдэхүүний гол баталгаа үр тарианы ургац байгалийн ааш араншингаас бага хамаарах юм. Ургамалын ган гачигт тэсвэртэй байдлыг дээшлүүлэх хилэнцэт хорхойн ген бүхий үр тариа үйлдвэрлэхийг Орос улсад одоохондоо хориглосон байгаа. Ган гачиг элбэгших тусам хоригийг цуцлах байр суурьтай хүмүүс олширч байна. Энэ аргын технологи үр ашигтай, хямд өртөгтэй зэргийг тэд иш үндэс болгож байна. Ган гачигт тэсвэртэй ургамал бойжуулж авах уламжлалт селекцийн арга барил олон арван жил болно. Тэгвэл генийн инженерчлэлийн аргаар үүнийг хэдхэн сарын дотор шийдэнэ. Харин та хилэнцэт хорхойн ген бүхий талх худалдаж авах уу?