Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улаан-Үд хотод эхэлсэн дэлхийн монгол туургатны чуулганыг зохион байгуулсанд Орос улсад талархав. Ард түмний үндэсний онцлог арилах хандлагатай байгаа глобалчлалын үед ил, далд зөрчил үүсч  болохыг Ц.Элбэгдорж тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгчийн хэлснээр энэ амаргүй үед монгол үндэстнүүд оршин суугаа газраа  эдийн засаг, соёл, хэл, хүний харилцааг хөгжүүлснээр нийт хүн төрлөхтний хуримтлуулсан оюуны баялаг, үндэсний ухамсараа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн монгол туургатны чуулганы хуралд 330 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. Чуулганы уриа: "Орос улс дэлхийн монгол туургатнуудыг мэндчилж байна". Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдэв "Глобалчлал болон монголын ертөнц" байна. Энэ сэдвийг бүгд хурал болон олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэнэ. Чуулганы хүрээнд Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн нүүдлийн хамтарсан хурал болно.