Орос улс шинэчлэл, инновацийн салбарт Герман улстай  үр нөлөөтэй хамтран ажиллах бодолтой байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Тэрээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй Екатеринбург хотод яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Оросын "Сколково" төсөлд германы бизнесийн хүрээнийхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа Д.Медведев илэрхийллээ. "Сименс" компани америкийн Кремнийн хөндийнхтэй ижилхэн инновацийн төв барих бодолтой байгааг тэрээр сайшаалаа. Герман улс манай стратегийн гол түнш хэмээн Д.Медведев хэлэв. Германы эдийн засагт оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа мөн илэрхийллээ. Яриа хэлэлцээний төгсгөлд талууд  эрүүл мэнд, соёл зэрэг салбарт хамтран ажиллах хамтарсан 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Москва, Берлин 2011 онд орос-германы шинжлэх ухаан-боловсролын жилийг зохион явуулахаар тохиролцлоо.