"Бритиш Петролиум"компани Мексикийн булангийн эвдэрсэн цооногоос асгарч байгаа нефтийн үндсэн хэсгийг зогсоож чадлаа. Эвдэрсэн цооногийн дээр шинэ бүрхүүл суурилуулах туршилтаар нефтийн үндсэн хэсгийг зогсоосон гэж  Британийн тус концернийн дэд ерөнхийлөгч Кент Уэллс лхагва гаригт уламжлав. Инженерүүд бүрхүүлийн гурван хавхалагийн нэгийг хаасны ачаар булангийн усанд асгарч байсан нефтийн үндсэн хэсгийг зогсоожээ. Тэгэхлээр компани 4-р сарын 20-нд осол гарснаас хойш анх удаа асгарч байгаа нефтийг бүрэн зогсоож чадсан хэмээн бүрэн итгэлтэй хэлэх боломжтой гэж Уэллс хэлэв.