Улаан-Үд хотод өнөөдөр эхэлсэн Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Глобалчлал болон монголын ертөнц" эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал болж байна. Бага хуралд Монгол, БНХАУ, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон, Франц, Энэтхэг, Япон, Польш, Унгар, оросын 11 бүс нутгийн олон нийт, улсын байгууллагын төлөөлөгчид, 150 гаруй эрдэмтэн оролцож байна. Бага хурлын үеэр "Монголчууд орчин үеийн ертөнцөд", "глобалчлалын нөхцөлд монголчуудын аж байдлыг өөрчлөх", "дэлхийн янз бүрийн оронд суугаа монголчуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх", "буддын соёл болон урлаг" бусад асуудлыг хэлэлцэнэ. Энэ бүх асуудлыг  зургаан хэсэгт хэлэлцэнэ. Өнөөдөр бүгд хурлаар Монголын шинжлэх ухаан академи болон Буриадын үндэсний төвийн төлөөлөгчид илтгэл тавилаа. Чуулга уулзалтад экологи, эдийн засгийн хамтын ажиллагаа, байгалийн нөөцийг хадгалах асуудлыг хэлэлцэнэ.