БНХАУ, Монгол улс, Орос улсын академийн болон уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд Улаан-Үд хотод "дугуй ширээний уулзалтад"оролцож байна. Тэд Азийн ард түмний уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн өнөөгийн системд нэгтгэх, мөн дорнын анагаах ухааны орчин үеийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна. Буриадын нийслэлд өнөөдөр эхэлсэн Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "дугуй ширээний уулзалт" болж байна. Улаан-Үд хотод "Дорно дахины анагаах ухааны төв" 20 гаруй жил ажиллаж байна. Дорнын уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн европын мэдлэгт түшиглэсэн оношилгоо, эмчилгээ-урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг Орос улсын цорын ганц улсын анагаах ухааны байгууллага юм.