ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев болон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар Екатеринбург хотод улс хоорондын зөвлөлгөөний хүрээнд уулзаж, Афганистаны байдал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан олон улсын асуудлыг хэлэлцэнэ. Орос-Европын Холбоо болон Орос-НАТО, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлж, зэвсэглэлд хяналт тавих дэглэмийг бэхжүүлэх, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны байдал, Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах, "Их найм" болон "Их хорийн" дээд хэмжээний уулзалтын дүнг гаргахтай холбоотой асуудлууд зэрэг олон улсын гол байгууллагын хүрээнд хамтран ажиллах олон улсын тулгамдсан сэдвийг хэлэлцэнэ. Мөн Уулын Карабах, Киргизийн асуудалд анхаарал хандуулахыг тэрээр үгүйсгэсэнгүй.