Хятадын нэрд гарсан акробат жүжигчид Москвагийн Эстрадын театрын тайзнаа биеийн уян хатан байдлыг харуулж байна. Үзэгчдэд таталцлын үйлчлэлийн талаарх төсөөллийг бүрмөсөн эвдэх ер бусын номер  үзүүлнэ. Тухайлбайл балчир хүү гараа сунгаж, насанд хүрсэн таван эрэгтэйг агаарт өргөнө, харин охины толгой, гар дээр 3 залуу бадам лянхуа цэцгийн суултаар сууна. Жүжигчдийн бүрэлдэхүүнд 40 гаруй хүн байна. Тэд 5 настайгаасаа хичээллэж, ийм ур чадвартай болдог. Тэнгэрийн орны жүжигчдийн айлчлан тоглолт 8-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.