Ижевск хот "Улбаруудын наадам"-д идэвхтэй бэлтгэж байна. Уралын дунд хэсэгт орших Бүгд найрамдах Удмарт улсын нийслэлд 9-р сард энэ наадам 7 дахь удаа болно. "Нарны хүүхдүүд" баяр ийнхүү нэрд гарч байгаа нь шинжлэх ухааны үндэстэй юм. Угсааны зүй судлаачдын мэдээгээр Удмурт нь уугуул хүн амд улаан шаргал үстэй хүний эзлэх хувь хэмжээ хамгийн их байдаг дэлхийн бүс нутгийн нэг юм.  Дэлхий дээр хамгийн олон улаан шаргал үстэй хүн тус бүгд найрамдах улсад аж төрдөгийг удмуртчүүд эрт дээрээс мэдэнэ. Энэ тэдний үндэсний домог, шог хошин яриа зэрэг ахуйн түвшинд ч их өгүүлдэг гэж Бүгд найрамдах Удмурт улсын Үндэсний музейн орлогч захирал Марина Рупасова ярьж байна:  Энэ таамгийн шинжлэх ухааны үнэн бодитой байдалд эргэлзэх зүйл байхгүй. Учир нь угсаатны зүйд "улаан шаргал үсний индекс" гэсэн үзүүлэлт байдаг. Ард түмэн, үндэстэн бүрийг тусгайлан судалсны дараа үүнийг тооцдог. Энэ голдуу аливаа ард түмний удам гарлын үзүүлэлт байдаг. Энэ тохиолдолд "улаан шар үстэй хүмүүсийн индекс" Орос улсын хэмжээнд удмуртид хамгийн их байна. Дэлхийд хамгийн олон улаан шаргал үстэй хүмүүстэй хэмээн тооцогддог ирландчүүдийн дараа удмуртчүүд энэ үзүүлэлтээр удаалдаг. Удмуртчүүдийн "улаан шар үстэй хүмүүсийн индекс" 70 хувьтай байгааг эрдэмтэд тооцжээ. Энэ индекс улаан шар үстэй хүмүүсийн тоог тусгадаг ч, өвөрмөцөөр тооцдог юм. Бүс нутгийн оршин суугчдын гарал, үүслээ бичсөн тусгай 1000 анкетад дүн шинжилгээ хийхэд, удмурчүүдийн удамд 70 гаруй хувьд "улаан шаргал" гэсэн үг дагалдаж байжээ. Улаан шаргал үстэй хүмүүс неадертальчүүдтай шууд төрөл садан болох тухай онол байдаг гэж Марина Рупасова нэмж хэлэв.  "Улаан шар үстэй хүний ген" хүний хромосомын бүх цуглуулгад хамгийн эртний, тогтвортой нь байдаг. Удмуртчүүдийн угсаатны судалгаанд оролцсон профессор Юрий Перевокиов тэд Геродотын бүтээлд дурддаг будин ард түмний үр сад гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эртний грекийн түүхч тэднийг "цэнхэр нүдтэй, улаан шаргал үстэй маш том аймаг" хэмээн бичсэн байдаг. Улаан шаргал үстэй хүмүүсийн олонх нь Удмуртаас гаралтай, тухайлбал өдгөөгийн орчин үеийн Ирландад суурьшсан  кельтууд тэндээс гаралтай гэж профессор Перевощиков үзэж байна.  "Улаан шар үстнүүдийн наадам" Удмуртийн бүгд найрамдах улс зөвхөн аж үйлдвэрийн бүс нутаг гэсэн ойлголтыг эвдэхэд тус болно гэж Марина Рупасова ярьж байна. Дэлхийд алдаршсан Калашников автомат буу энэ бүс нутгийн нэр тэмдэг болжээ. Энэ нутагт аж төрдөг удмуртчүүдийн үндэсний баялаг соёл анзаарагдахгүй өнгөрөх буюу зөвхөн финн-угорын ертөнц мэддэг байна. "Улаан шар үстнүүдийн наадамыг" байгаль дэлхийн алтан шар өнгө төрхтэй болдог есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Зочин бүр сэтгэлдээ нийцсэн арга хэмжээнд оролцоно. Энд "Улаан шар үстнүүдийн зоог","Улбар сүм хийд"-ийн гар урлалын үзэсгэлэн, "улбар бүжигчдийн тэмцээн", галын үзүүлбэр, шарга адууны уралдаан хүртэл болно. Удмуртын энэ баяр олон улсын хэмжээний баяр болж, дэлхийн хүн амын хоёр хувийг бүрдүүлдэг бүх орны улаан шар устнүүдийг нэгтгэхэд ойрхон байна гэж "Улбаруудын наадам" зохион байгуулагчид хэллээ.