0Орос улс дарс нийлүүлэх талаар Молдавитай хийх зөвлөлгөөнөө зогсоолоо гэж тус улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко уламжлав. Сүүлийн үед молдавын бүтээгдэхүүний чанар нэлээд эргэлзээтэй болсон тухай тэрээр санууллаа. Тухайлбал "Роспотребнадзор" байгууллага 7-р сарын эхэнд хүний эрүүл мэндэд аюултай бодис агуулсан 18 хэсэг дарс илрүүлжээ. Ийм найрлагатай дарсаар "хашаа будах" боломжтой гэж Онищенко хэлсэн байна. Үүний зэрэгцээ Молдавын Хүнс хөдөө аж ахуйн сайд Валерий Касарчук Кишиневт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэнд үйлдвэрлэж байгаа дарсанд аюултай бодис байхгүй хэмээн мэдэгджээ.