Оросын мөрдөн шалгах байгууллага хайхрамжгүйгээс хүүхдийн амь насанд хүрсэн хоёр багшийг буруутгалаа. Москвагийн дунд сургуулийн дэд захирал Ирина Рябова, газар зүйн багш Алексей Багрянцев нар Краснодарын хязгаарын "Азов" хүүхдийн лагерьт ажиллаж байжээ. Тэд лагерть амарч байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан юм. Дээрх хоёр багш 7-р сарын 7-нд хүүхдүүдийг ширүүн урсгалтай Азовын тэнгисийн аралд авчирчээ. Усанд 6 сурагч, тэднийг аврахыг оролдсон нэг багш үрэгдсэн юм. Эмгэнэлт хэргийн үеэр хоёр багш тухайлбал Багрянцев согтуу байсныг шинжилгээгээр тогтоожээ.