Киргизд шинэ засгийн газар бүрэлдлээ. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, мөн засгийн газрын тэргүүн Роза Отунбаева өнөөдөр Бишкект сайд нарын жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтад үндсэндээ шинэ, бас хуучин ерөнхийлөгчийн багт ажиллаж байсан хүмүүс багтжээ. Киргизийн өнөөгийн засгийн газрыг "техникийн" хэмээн нэрлэж байна. Тус бүгд найрамдах улсад намар болох парламентын сонгуульд ялсан улс төрийн хүчин шинэ ерөнхий сайдыг сонгоно. Отунбаева энэ албан тушаалыг орхих юм. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2011 оны 12-р сарын 31-нд дуусана.