Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл согтуугаар жолоо барихыг бүрэн хориглох тухай хуулийн төслийг сайшаалаа. Ийнхүү баталсан "хуурай хуулиар" хоёр жилийн өмнө  авто тээврийн хэрэгслийн жолоочийн цусанд согтууруулах ундааны хэмжээ дээд тал нь 0,3 промилль байхыг зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөх юм. 80 кг жинтэй хүн хагас литр шар айраг, нэг жүнз архи уухтай энэ тэнцэнэ. Ерөнхийлөгч Д.Медведев "хуурай хуулийг" сэргээхийг санаачилжээ. Статистик мэдээгээр Орос улс зам тээврийн ослоор дэлхийд гуравдугаар байрт Украин, Египетийн дараа орж байна. Өнгөрсөн жил согтуу жолоочийн буруугаас оросын 2 мянга гаруй иргэн амь насаа алджээ.