Хятадад 2010 оны хавар, зун хөрс нурж, аадар бороо орсны улмаас 567 хүн үрэгдэж, 251 хүн сураггүй болжээ. Орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үер, ган гачигтай тэмцэх штабаас энэ тухай иш татан мэдээллээ. Байгалийн гамшигт 96 сая гаруй хүн хохирчээ. Хөдөө аж ахуйд нэлээд хор хохирол учирч, олон барилга сүйрснээс гадна аюултай дүүргээс оршин суугчдыг цаг алдалгүй нүүлгэжээ. Үерийн улмаас эдийн засагт 17 тэрбум гаруй долларын хохирол учирсан байна. Хятадад томд ордог Хөх мөрний дагуу аадар бороо үргэлжлэн орно гэж цаг уурчид хэлж байна. Тус улсын өмнөд, зүүн дүүрэгт жил тутам их уршиг тарьдаг халуун орны хар шуурганы үе одоо тохиож байна.