Хятадын сурган хүмүүжүүлэгчдийг сурагчдын өмнө тамхи татахыг хоригложээ. Хятадын эрүүл мэнд, боловсролын яамны хамтран бэлтгэсэн зөвлөмжид "сурагчдын өмнө тамхи татах, тэдний дунд тамхи татахтай тэмцэх зөвлөлгөө боловсруулжээ". Хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийг "тамхигүй бүсээр" зарласан байна. Их дээд сургуульд захиргаа, сургуулийн байр, номын сан, нийтийн байранд тамхи татахыг хоригложээ.  Хятад улсад 300 сая гаруй хүн тамхи татдаг. Эрүүл мэндийн яамны мэдээгээр БНХАУ-д тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жил тутам сая хүн амь насаа алдаж байна.