Орос улсад халуу шатсаар байна. Таамгаар улс орны төв хэсгийн ихэнх бүс нутагт энэ долоо хоногийн сүүлчээр агаарын температур 38 хэм хүрэх төлөвтэй байна. Оросын төв болон өмнөд мужуудад их халж байна. Ган гачигийн улмаас хоёр субъектад онц байдал тогтоохоор төлөвлөжээ. Одоогоор 16 бүс нутагт онц байдал тогтоосон. Якутад хүртэл халуун байна. Тэнд ойрын 3 өдөр агаарын температур 35 хэм хүрнэ. Дагестаны оршин суугчдад хамгийн хүнд байна. Тэнд агаарын температур 44 хэм хүрчээ. Мөн Краснодарын хязгаар, Ростов, Астрахань мужид 40 гаруй хэмийн халуу шатаж байна. Астрахани мужийн орон сууц, аж ахуйн нэгжид агааржуулагч, сэнс өдөржингөө ажиллаж байна. Сүлжээний ачаалал 2-3 дахин нэмэгджээ. Ийм халуунд тогтмол услахгүй бол ургацыг аварч чадахгүй гэж хөдөө аж ахуйн ажилтнууд ярьж байна. Өвөрбайгалийн хязгаарт мөн ялгаагүй хур тунадас буухыг тэсч ядан хүлээж байна. Тэнд хавраас хойш бороо ороогүй юм. Үр тариа үндсээрээ хатжээ.