Ази Номхон далайн бүс нутаг дахь Орос улсын бодлого улс орны дорнын хилийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын Гадаад хэргийн яаманд болсон элчин сайд нарын зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. Энэ өргөн уудам нутаг дэвсгэрт Сибирь болон Алс дорнодын амьдралыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын болон эрдэм шинжилгээ технологи зэрэг шавхагдашгүй нөөц төвлөрдөг гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Орос улс Хятад улстай стратегийн түншлэлээ бэхжүүлж, Энэтхэг улстай цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Япон улс болон АСЕАН-ы орнууд зэрэг бусад улстай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгааг Д.Медведев тэмдэглэв. Манай тоймч Александр Редченко сэдвийг үргэлжлүүлнэ. Орос улсын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтын нэг Ази Номхон далайн бүс нутаг юм. Үүнээс үүдэн бид бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, бүс нутгийн орнуудтай нөхөрсөг харилцаагаа хөгжүүлж байна. Бүс нутгийн аж ахуйн харилцааны системд гүн гүнзгий нэвтрэх эрмэлзэлтэй оросын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгууд Ази, Номхон далайн өргөн уудам орон зайн салшгүй хэсэг билээ. Одоо аюулгүй байдал хамтын ажиллагааны үндсийг бэхжүүлэх цаг болжээ хэмээн оросын ерөнхийлөгч хэллээ. Одоо бид Ази-Номхон далайн асуудлыг хэлэлцэж байна. Энэ эрчимтэй өсч, хөгжиж байгаа бүс нутаг юм. Нөгөө талаас бид энд ажиллаж, эдийн засаг, Алс Дорнодын нутгаа хөгжүүлж байгаа бол бид Ази Номхон далайн бүс нутгийн бэрхшээлтэй асуудлыг харгалзан энэ бүс нутагт манай орны аюулгүй байдлыг хангахад бэлэн байх ёстой. Ази Номхон далайн бүс нутагт Орос, АНУ, Хятад цөмийн зэвсэгтэй гурван гүрэн оршиж байгааг сануулахад илүүдэхгүй. Энэтхэг, Пакистан цөмийн зэвсэгтэй. БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн "өөрөө тунхагласан". Бүс нутгийн улс орнууд цэрэг-тэнгисийн болон цэрэг-агаарын хүчний ерөдийн зэвсэглэлийг өргөжүүлж байна. Зарим дүнгээр 2020 онд дэлхийн цэргийн зардлын дөрөвний нэг орчим нь азийн орнуудад ноогдоно. Ази Номхон далайн бүс нутгийн цэргийн хувьд хамгийн хүчтэй АНУ батлан хамгаалах салбарт дэлхийн бусад орны батлан хамгаалахын зардлыг бүгдийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Тиймээс энэ бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар өргөн хэлэлцүүлэг, практик арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүгээр цэргийг байгуулахад хангалттай ухаалаг зарчмыг баталж, бүс нутгийн улс орны цэргийн номлолыг батлан хамгаалах шинжтэй болгож, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг харгалзах учиртай. Сибирь, Алс Дорнодод инновацийг хөгжүүлж, эдийн засгийг шинэчлэх, бүс нутгийн хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах орос улсын удирдлагын бодлого нээлттэй, урьдчилан хэлэх боломжтой, идэвхтэй, прагматик шинжтэй юм. Оросын парламентын Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах асуудал эрхэлсэн комиссийн тэргүүн, Холбооны Зөвлөлийн орлогч дарга Александр Торшин үүнтэй холбогдуулан ярихдаа, Орос улсын хөрш Ази Номхон далайн бүс нутгийн орнуудйн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа, дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа нэг бүс нутагт оросын бизнесийн ажил хэргийн харилцааг өргөжүүлэх зэрэг нь Ази Номхон далайн бүс нутагт оросын бизнесийн хүрээнийхний байр суурийг бэхжүүлэх боломж, нөхцөл дээшилснийг тодорхойлох харилцан бие биенээ нөхдөг хоёр хүчин зүйл юм.  Энэ бүхэн Орос улсын ашиг сонирхол, Ази Номхон далайн улс орон, харилцан хамтын ажиллагааны ашиг сонирхолд нийцэж байна гэж шинжээчид хэлж" байна. Оросын талаас сэргээгдэх эрчим хүч, атомыг энхийн зорилгоор ашиглах, шинжлэх ухаан, технологи, жижиг, дунд бизнест олон арван тодорхой санал хэрэгжүүлэхийг санал болгож байна.