Оросын Хойд Кавказын бүгд найрамдах улс Дагестанд амиа золиослогч эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Махачкалад Оросын төв хэсэгт алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл авсны дараа 15-29 насны 6 эмэгтэйг саатуулжээ. Дөрвөн эмэгтэй гэмт бүлэглэлийн амь үрэгдсэн толгойлогчдын бэлэвсэн эхнэр юм. Өөр хоёр хүн сураггүй болжээ. Бас хоёр эрэгтэйг баривчилсан байна. Тэдний нэг нь энэ оны 3-р сард Москвагийн хоёр өртөөнд өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогч хоёр эмэгтэйг хүргэсэн юм. Тэр үед 40 хүн үрэгдэж, 160 орчим хүн шархадсан байна.