Бар нутагладаг газар нутагт багтдаг 13 орны засгийн газрын төлөөлөгчид энэ намар 9-р сарын 15-18-нд Санкт-Петербург хотод болох Барын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг шинжээчидтэй хэлэлцэхээр Балид цуглаллаа. Сүүлийн 100 жил дэлхийд барын тоо толгой 100 мянгаас 3 мянга хүртэл цөөрч, өдөр өнгөрөх тусам хорогдсоор байна. Мигуйн намын энэ томоохон төлөөлөгч хэд хэдэн бүс нутагт тухайлбал Өвөркавказ, дундад Ази, Бали, Ява аралд бүрмөсөн устжээ. Энэтхэгт энэ амьтны тоо толгой 1995-2005 онд бараг гурав дахин цөөрсөн байна. Хятадад барын эд эрхэтэн, нэхдэсийг ардын уламжлалт анагаах ухаанд ашиглахаар хөнөөж байна. Энэ амьтан олон улсын хамгаалалтад байдаг ч, барыг авласаар байна. Орос улсад одоогоор нэгдсэн газар нутагт олон тоо толгой бар /450 гаруй бар, эсвэл дэлхийд байгаа энэ амьтны 11 орчим хувь/ нутаглаж байна. Орос улсад барыг маш сайн хамгаалж байгааг бүх улс хүлээн зөвшөөрсөн тул Санкт-Петербург хотод барын дээд хэмжээний уулзалт зохион явуулахаар шийдсэн гэж Дэлхийн онгон байгаль хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн захирал Евгений Шварц ярисан юм. Алс Дорнодын бүс нутгийн ойг устгаснаас барын нутагладаг газар сүйдэж байгаа ч, үндсэндээ манайд дэлхийд хамгийн олон тоолгой бар нутаглаж байна. Зөвлөлт, оросын эрдэмтдийн олон жилийн нөр хөдөлмөрөөр бид барын тоо толгойг тогтворжуулж чадсан. Сүүлийн жилүүдэд барын тоо толгой цөөрөх хандлагатай байгаа ч, Зүүн Өмнөд Азийн бүс нутаг, Энэтхэг, Хятад улсыг бодвол Орос улсад барыг маш сайн хамгаалсан юм.  Солонгос хуш модыг огтлохыг хориглосон ургамал модны жагсаалтад оруулбал орост нутагладаг Амурын барыг хамгаална гэж экологичид үзэж байна. Амарын бар Оросын ойн шинэ хуулийг 2007 онд баталснаас хойш нүдэн дээр устаж байгаа хуш-гацуур модны ойд нутагладаг байна. Приморын хязгаарын парламентын гишүүд солонгос хуш, амурын барыг устгахаас хамгаалахыг олон жил шаардаж байна гэж Орос улс дахь Дэлхийн онгон байгалийн сангийн ажилтан  Евгений Шварц ярьж байна.  Харамсалтай нь бид солонгос хушийг экспортлохыг хориглосон ургамал модны жагсаалтад оруулж чадаагүй байна. Тиймээс Онгон байгалийг хамгаалах олон улсын сайн дурын хэлэлцээрт СИТЕС багтсан. Барын дээд хэмжээний уулзалт, мөн ерөнхий сайд В.Путины нөлөө, дэмжлэг Приморийн хязгаарын ойн аж ахуйд дэг журам тогтоох бодит арга хэмжээнд түлхэц болно гэж найдаж байна.  Санкт-Петербургийн Барын дээд хэмжээний уулзалтаар устаж байгаа араатны тоо толгойг 12 жилд хоёр дахин нэмэх барыг аврах төлөвлөгөөг батлах учиртай юм. Баалид болж байгаа бэлтгэл уулзалтад Дэлхийг хамарсан барын санаачилгын Дэлхийн банк, олон улсын хөгжлийн америкийн агентлаг /USAID/, олон улсын хөгжлийн австралийн агентлаг /АUSAID/, Дэлхийн экологийн сан зэрэг санхүүгийн байгууллагууд барын тоо толгойг хоёр дахин хэмэх төслийг санхүүжүүлэх бодолтой байна. Шинжээчдийн тооцосноор барын тоо толгойг хоёр дахин нэмэхэд 200 сая доллар болно.