АНУ-д оросын талд тагнуул хийсэн хэрэгт бас нэг хүнийг баривчилсан тухай "Дэ Уолл Стрит Жорнел" сэтгүүл уламжилж байна. Нэрийг нь нууцалж байгаа 23 настай оросын иргэнийг баривчилжээ. Америкийн тусгай албад 2009 оны намар түүнийг анх сонирхосон байна. Тэгэхлээр "оросын тагнуулч" гэх 12 хүнийг саатууллаа. Тэдгээрээс нэг хүнийг урьд барьцаагаар сулласан бөгөөд 10 хүнийг АНУ-д тагнуул хийсэн хэргээр ял эдэлж байсан Оросын 4 иргэнээр солилцсон байна.