Орос улсын Улсын Думын дарга, "Нэгдсэн Орос улс"намын Дээд Зөвлөлийн дарга Борис Грызлов 7-р сарын 15-17-нд Буриадад болох Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4-дэх хуралд мэндчилгээ дэвшүүлэв. Улсын Думын депутат Владимир Матханов чуулганы эхний өдөр мэндчилгээ дэвшүүлнэ. Мэндчилгээнд: "Үндэстэн бүр үндэсний уламжлал, хэл, соёлоо хадгалж, түүхээ ойлгож, ухаарахыг хичээдэг. Дэлхийн соёл иргэншилд нэлээд хувь нэмэр оруулсан монгол хэлтэй ард түмнийг төлөөлөг дэлхийн монгол туургатны чуулган энэ  зорилгоор байгуулагдсан. Одоогоор танай олон улсын төрийн бус байгууллага үйл ажиллагаа өргөжүүлж байна. Энэ жил дэлхийн монгол туургатны чуулганы хурал ОХУ-д эртний сибирийн газар бүгд найрамдах Буриад улсын нутаг дэвсгэрт болж байна. Энд янз бүрийн шашин шүтлэгтэй олон үндэстэн эв найртай аж төрдөг. Орос улс хөрш Монгол улсын хооронд нөхөрсөг нягт харилцаа тогтож, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Дэлхийн монгол туургатны чуулганы хурлыг манай улсад зохион байгуулснаар олон улсын харилцааг өргөжүүлэх шинэ боломж бүрдэж байна."Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын бүх оролцогчдод манай орон, ард түмний нөхөрсөг харилцааг цаашид бэхжүүлэхэд амжилттай, үр бүтээлтэй ажиллахыг хүсэн ерөөе.