0Улаан-Үд хотод 7-р сарын 15-нд Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх чуулган албан ёсоор эхэлж байна. Чуулганд оролцох 300 гаруй зочин, гийчин буриадын нийслэлд хэдийн иржээ. Үндэсний хувцастай монгол, буриад морьтонуудчуулганы тугийг  өнөөдөр буриадын нийслэлийн Зөвлөлийн талбайд авчирлаа. Монголын морьтнууд 7-р сарын 11-нд Хяхт хотын орос-монголын хил давсан юм. "Глобалчлал болон монголын ертөнц"олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш эхэлнэ. Оросын шинжлэх ухаан академи болон Монголын шинжлэх ухаан академийн тэргүүлэгчдийн хамтарсан нүүдлийн хурал мөн болно. Монголын соёл-мэдээллийн төв, худалдаа-аж үйлдвэрийн үзэсгэлэн нээгдэнэ. Тус бүгд найрамдах улсын засаг захиргаа соёл-зугаа цэнгэл, спортын арга хэмжээгээр зочдоо баясгах бодолтой байна. Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий дөрөв дэх хурал 7-р сарын 18 хүртэл Буриадын нийслэлд болно.