Сибирийн Хакасид "Дэлхийн сэтгэл" хүүхэлдэйн театрын экологи-угсаатны олон улсын зургаа дахь наадам өндөрлөллөө. Наадамд Орос, Энэтхэг, Серби, Чехи, АНУ-ын 150 жүжигчин оролцжээ. Энэтхэгийн "жижиг хөх гариг" нэртэй жүжиг экологийг асуудлыг сайн тусгасан гэж үзэгч, шүүмжлэгчид үзэж байна. Жүжгийн гол сэдэв дэлхийн цаг уурын дулааралт юм. Энэтхэгт энэ жүжгийг их үзэж сонирходог байна. Энэтхэгт энэ жүжгийг тайзан дээр төдийгүй сургуульд мөн толилуулдаг юм. "Дэлхийн сэтгэл" наадам соёлын уламжлал, түүх, экологийн хүрээнд театрын урлагийг таниулах үндсэн зорилготой дэлхийн цорын ганц наадам юм.