Орос улсад бараг 40 жилийн хугацаанд энэ удаагийнх шиг халуу шатаж байгаагүй юм. Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхэлсэн зөвлөх Александр Бедрицкий энэ тухай уламжлав. Оросын европын төв хэсгийн 14 бүс нутагт өнөөдөр хэт халж байна. Ган гачигийн улмаас тариалангийн 9 сая га газар ганджээ. Ургац аваагүй тул зээлээ төлөх аргагүй байна гэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид мэдэгдэж байна. Москва хотод хур тунадас унахгүй, цаг агаар халуун байна. Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко өмнөд европын зарим орны жишгээр Орос улсад хэт халууны үед амрах цаг тогтоохыг санал болгожээ. Түүний энэ мэдэгдлийг ажил олгогчийн хэн ч хүлээж аваагүй байна.