"Бритиш Петролиум" компани Мексикийн булангийн осол гарсан цооног дээр бараг 70 тонн жинтэй шинэ бүрхүүл суурилууллаа. "Бритиш Петролиум" компани хоолойгоор цооногтой холбосон нефть шүүгч хөлөг онгоц, мөн энэ бүрхүүлээр асгарч байгаа бүх нефтийг шавхана. Компани цооногийг бүрмөсөн бөглөхийн тулд эвдэрч, гэмтсэн олборлох сувагт ачааллыг бууруулах хоёр цооног өрөмдөж байна. Эхний цооног 7-р сарын эцэст төлөвлөсөн хугацаанаас хэдэн долоо хоногийн урьд бэлэн болно. "Бритиш Петролиум" компани 8-р сарын дундуур цооногийн ачааллыг бууруулж, ослын хор уршгийг бүрэн арилгахаар шийджээ.