Киргизд техникийн хэмээн нэрлэж байгаа сайд нарын танхимыг байгуулж байна. Шилжилтийн үеийн ерөнхийлөгч Роза Отунбаева анхны тогтоолд гарын үсэг зурсан тухай түр засгийн газрын хэвлэлийн албанаас өнөөдөр "Интерфакс" агентлагт уламжлав. Эмилбек Каптагаев ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болжээ. Үүнээс гадна Отунбаевын зарлигаар засгийн газрын бүтцийг баталлаа. Үүнд 17 сайд, улсын нэг хороо багтжээ. Киргизийн тэргүүн өнөөдөр удирдах албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зурна. Сайд нар парламентын сонгууль болох 10-р сар хүртэл ажиллаж, байнгын засгийн газраа эмхэлэн байгуулах юм.