Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн испанийн хөл бөмбөгчдийн ялалтаар өндөрлөлөө. Энэ ялалтыг дэлхийн тэргүүлэх спортын шинжээчид болон 2010 оны дэлхийн аврагын бараг бүх тоглолтын дүнг таасан Пауль наймаалж таамагласан юм. Шувтаргын тоглолтод Нидерландийн баг хожино гэж итгэж байсан бүх хүмүүс, толгойн хөлт мэргэн одоо л нэг алдана гэж найдаж байлаа. Хоёр тайм дараалаад «Красная фурия» буюу «Улаан шулмас»- испанийн баг, хатуу чанга тэмцэж байгаа «улбар шарынхны» хаалганд бөмбөг оруулж чадахгүй байлаа. Тоглолт маш ширүүн болсон бөгөөд тоглогчид дүрэм зөрчиж, шар карт авсаар л байлаа. Үндсэн цаг, тэг, тэгийн ничээгээр өндөрлөсөн юм. Харин нэмэлт цагын 116 дахь минутад испанийн тоглогч Андрес Иньеста, голландын хаалганд бөмбөг орууллаа. Ийм үйл явдлын үед тохиолддог, баярын нулимс, гомдол, гунирхал бүгд л зэрэгцлээ. Голландын домогт хөл бөмбөгчин Йохан Кройфф болон наймаалжийн таамагласнаар болсон үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хойд нутгийн голландчууд цурхиран үйлж байлаа. Голландчууд үнэхээр аврагын төлөө эцсээ хүртэл тэмцлээ. Энэ хоёр баг, спорт сонирхогчид үеийн үед дурсан санах, хөл бөмбөгийн эрхэм дээд тоглолтыг үзүүлж чадлаа гэж спортын тоймч Владимир Писаревский үзэж байна: Анх удаа европын багууд өөр тив дээр хүчтэй гэдгээ харуулснаараа энэ дэлхийн аврага түүхэнд үлдэнэ. Маш техник сайтай, давшилт хийдэг, үнэхээр чадварлаг, орчин үеийн хоёр баг хоорондоо таарсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Энэ бол хөл бөмбөгийн эрхэм дээд үзүүлбэр бөгөөд удаан дурсан санах болно гэлээ.

Орчин үеийн хөл бөмбөг нилээн хатуу, ширүүн болжээ гэж Владимир Писаревский үзэж байна. Урьд нь хамгаалах, эшелоноор хамгаалах тоглолт хийдэг байсан бол одоо давшилтаар л бүхнийг шийддэг болжээ. Ялалт байгуулахын төлөө бие, сэтгэлээрээ төмөр мэт бэлтгэгдсэн испанийн хөл бөмбөгчдийн зүтгэл Испании улсад ялалт авчирлаа. Голландчууд тэдэнтэй эн тэнцүү тоглосон боловч яг энэ сэтгэл зүйн бэлтгэлээрээ дутуу байлаа гэж Владимир Писаревский  үзэж байна. Испанийн шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Висенте Дель Боске, өчигдрийн ялалт бол 2008 оны Европын аврагын ялалтын зүй ёсны үргэлжлэл гэж мэдэгдлээ. Бид урьд нь ажиллаж байсан тэр л тоглогчтойгоо ажилласан, харин хүрсэн амжилтаа ашиглан туулсан замаараа л явсан гэж амжилтын нууцаа тайлбарлахдаа тэр хэллээ. 2010 оны дэлхийн хөл бөмбөгийн аврагын бүх хожлыг таасан Пауль нэртэй наймаалж болон түүний «төрөл» өчигдөр испанийн тугтай уурганд баригдсан алтайн алгана загас яаж тааж мэдэж байна вэ? Энэ бол тохиолдол биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах хэрэгтэй гэж В. Писаревский үзэж байна. Энэ усны амьтдын боломж үнэхээр их бөгөөд цаашид таны амьдралын олон зүйлийг тааж мэдэх юм. Толгойн хөлт мэргэн Паулийг, германчууд асар их мөнгөөр, испанчуудад зарах нь юу л бол гэж тэр үзэж байна. Тэр цаашид зөвхөн спортыг таагаад зогсохгүй, одоо Хуучин ертөнцөд ихээхэн цаг үеийнх болоод байгаа улс төр, эдийн засгийн асуудлуудыг ч тааж магадгүй юм.