АНУ, ЕХ-ны шинэчилбэрийн шинэ төслүүдийг амьдралд хэрэгжүүлэхийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. «Оросын аж үйлдвэрийг технологоор дахин зэвсэглэхийг оролцуулаад том төслүүдийг хамтран боловсруулахыг санал болгосон, Орос улс, ЕХ-ны Ростовын дээд хэмжээний уулзалтаас чиглэлээ авсан шинэчлэлийн төлөө түншлэлийн курсийг» ажиллуулах хэрэгтэй гэж ГХЯ-д оросын элчин сайд нартай хийдэг зөвлөлгөөн дээр тэр тэмдэглэлээ. «Саяхан АНУ-д хийсэн түүний айлчлал, Америктай шинэчилбэрийн  хурээн дэх хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрнэ гэдгийг харуулсан гэж» Д.Медведев хэллээ. Хөрөнгө оруулалтын хүрээнд БРИК бүлэг онцгой боломжтой гэж тэр үзэж байна.