Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр гэгээн Петр, Павел нарын дурсгалын өдрийг тэмдэглэж байна. Сүм хийдийн түүхийн эхэн үеийн алдартай хүмүүсүүдийн тоонд тэд ордог юм. Энэ хоёр архад өөр өөр газар төрсөн бөгөөд өөр өөр үед христийн шашинд орсон юм. Харин дараа нь хоёулаа Христийн шашны идэвхи зүтгэлтэй номлогчид болсон бөгөөд үүнийхээ төлөө цаазлуулсан юм. Түүхийн баримтаас үзэхэд тэднийг нэг өдөр 7-р сарын 12-нд хороожээ. Петр, Павел нарын шарил нь Ромд хадаглагдаж байна.