Македонд  өнөөдөр, ойн 50 дахь удаагийн  нээлтээ хийж байгаа «Охридын зун» наадамд, Михаил Плетневийн удирддаг Оросын үндэсний оркестр тоглох болно гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Хөгжмийн тэргүүлэх хамтлаг болон дуучдын уралдаан Охрида хотод 8-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Тайландад, Плетневтэй тохиолдсон явдлаас болж наадмын зохион байгуулагчид нилээд сандарсан гэж Македонын А1 телевизийн суваг мэдээлжээ. Тэнд түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт оролцсон гэж цагдаагийнхан шалгасан юм. Плетневийг аялан тоглолтоо үргэлжлүүлэхийг  лхагва гаригт зөвшөөрсөн бөгөөд харин 7-р сарын 18-нд Тайландад буцаж очих ёстой. Хөгжимчин энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.