Киргизд 6-р сард болсон угсаатан хоорондын мөргөлдөөнөөс болж 900 хүн амь үрэгдсэн гэж «Коммерсантъ» сонинд ярилцлага өгсөн тус улсын түр дэд ерөнхий сайд Азимбек Бекназаров мэдэгдлээ. Энэ тоо бол амь үрэгдсний нь албан ёсоор бүртгэсэн хүмүүсийн тоо гэж тэр тэмдэглэлээ. Олон хүнийг бүртгүүлэлгүйгээр оршуулсан учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо илүү олон байж магадгүй гэж тэр хэллээ. Киргизийн өмнөд нийслэл Ош хотод 6-р сарын 11-ний шөнө узбек, киргизуудийн хооронд мөргөлдөөн эхэлсэн юм. Тэд орон сууцны олон байшин барилга, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж шатаасан юм. Зуун мянга гаруй хүн хөрш Узбекстан руу дүрэвсэн бөгөөд хожим нь эх орондоо буцаж ирсэн юм.