Энэтхэг улс хүн амын тоогоороо 2050 онд, Хятад улсаас 200 сая хүнээр илүү болно. Энэ үед энэтхэгчүүд 1,6 тэрбум болох бөгөөд хятадууд 1,4 тэрбум орчим байна гэж энэтхэгийн нийгэм судлаачид үзэж байна. Хоёр орны хүн амын сүүлийн 5 жилийн өсөлтийн хурдыг задлан шинжилсний дүнд энэ таамаглалыг хийсэн байна.