Орос, АНУ-ын холбоо сайжирч, улам бэхжиж байна. Сүүлчийн «тагнуулын» шуугиантай холбогдуулж орос, америкийн харилцааны байдлыг тайлбарлаж, Эн-Би-Си телевизид ярилцлага өгөхдөө  Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс ингэж мэдэгдлээ. Өнгөрсөн сард, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-д ажлын айлчлал хийхдээ, манай ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж зөвхөн улс төрийн ч биш худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн гэдгийг Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга санууллаа. «Цөмийн зэвсгийг хорогдуулах уйлсд том прогресс болсон» СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд Орос улс, АНУ-ын ерөнхийлөгчид Прага хотод 4-р сарын 8-нд гарын үсэг зурсан гэж Гиббс тэмдэглэлээ.