Байгал нуур дээр гурав дпхь улиралдаа ажиллаж байгаа оросын гүний усны «Мир» аппаратууд тус нуурын гүний усны болон хөрсний дээжийг авлаа. Гүний шумбалт 2 өдөр үргэлжилсэн байна. Батискафууд эхлээд 500 метрийн гүнд шумбсан байна. Шинжилгээ судалгааны ажилд бас усанд шумбагчид оролцсон байна. Байгал нуурын целлюлоз, цаасны үйлдвэрийн хаягдал усны хоолойн орчимд тэд ажилласан байна. Энэ дээжийг лаброторт шинжлүүлэхээр явуулсан бөгөөд үр дүн нь долоо хоногийн турш гарна гэж «Россия»  суваг мэдээллээ. Энэ үйлдвэр бүтэн жил зогссоны дараа сая ажиллаж эхэлсэн юм. Комбинат усны битүү эргэлтэнд шилжсэн бөгөөд үүний дараа усыг Байгал нуурт асгахыг зөвшөөрсөн байна.