Гангын халуун Орос улсын европын хэсгийн төв нутагт үргэлжилсээр байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хур тундасгүй 30 хэмийн халуун энэ долоо хоногт Москва, Поволжье болон Белгород, Липецк, Воронеж, Курск, Тамбов мужуудад үргэлжлэх болно. Ган гачигаас болж хөдөө нутагт учирсан хохирол хэдэн сая рублиэр тооцогдож байна. Чулуу шиг хатуу болсон хөрс сар гаруй бороо үзээгүй байна. Өвөлжих улаан буудай бурмөсөн устаж, улаан буудайн талбай бур хатлаа, вандуй болон хошуу будаа хатаж байна. Одоо чихрийн манжин, эрдэнэ шиш, наранцэцэгийн тариалалт аюулд тулаад байна. Тариалангийн талбайгаас өдөр бүр ирж байгаа мэдээ, тулалдааны талбараас мэдээлж байгаа хохиролын хэмжээ мэт байна. Мал аж ахуйд тэжээл дутагдаж байна. Онц байдал тогтоогоод байна. Тариачид бас нэг бэрхшээлтэй тулгарч байна, энэ нь ургацаа хураагаад өгнө гэж банкнаас хавар авсан зээлийн асуудал юм.