Баруун Европт болж байгаа ган, Европын төв хэсэгт орж байгаа аадар бороо, Орос улсад болж байгаа урьд хожид үзэгдээгүй халуун зэрэг үзэгдлүүд  үр тарианы үйлдвэрлэлийг өөрийн эрхгүй бууруулахыг  шаардаж байна. Франц улсын хөдөө аж ахуйн яам  өөрийн таамаглалаа 3 хувиар, Румын улсын тус байгууллага 10 хувиар тус тус багасгалаа. Орос улсын ХАА-н яамны мэдээгээр, орост  хурааж авахаар төлөвлөж байсан 90 сая тоннын оронд 85 сая тонныг хурааж авна. Дэд ерөнхий сайд Виктор Зубков гангын талаар ярих үедээ, бүх байдлыг газар дээр нь хянаж үзээд хойшлуулшгуй арга хэмжээ авна гэж В.Путинд  амаллаа. Одоо оросын  14 бүсэд онц байдал зарлаад байна. Гангаас болж хохирсон  хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчидэд туслах тусгай штаб байгуулаад байна.ХАА-н яам урьд хожид үзэгдээгүй их халуунаас болж  хохирсон хүмүүст зориулж тусгай утас ажиллуулж байна. Үүнээс гадна Орос, Европ, ТУХН-ийн улсуудаас ирж байгаа цаг агаарын мэдээг биржийн тоглогчид хайр найргүй ашиглаж байна. Европын хөрөнгийн биржүүдэд , үр тарианы дээд хэмжээний худалдаа болон  үнийн өсөлт ажиглагдаж байна. Мөн америкийн биржүүдэд үр тарианы үнэ өсөж эхлэж байна. Энэ нь зөвхөн Европт болсон нөхцөл байдлаас бус  Орос улсад болж байгаа хэт халуунтай холбоотой юм. ОХУ үр тарианы экспортоор дэлхийд 2 дугаарт ордог билээ. Орос улсад гангын халуун үргэлжилэлээч гэсэн ард иргэд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээр дутагдахгүй гэдэгт ХАА-н сайд Елена Скрынник итгэлтэй байна. Үр тарианы нөөц, ургац багаслаа ч гэсэн улс орон дотоодын хэрэгцээгээ хангаад, экспортын хүчин чадал нь буурахгүй. Харин үнийн хувьд бол цаашид өсөх байх. Тэгэхдээ  зөвхөн үр тарианы ч биш элсэн чихрийг оролцуулаад хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнэ  өсөх байх. Тэжээлийн ургамал хангалттай ургаагүй учир мал аж ахуй хэлмэгдэх магадлалтай. Дэлхийн янз бүрийн бүс нутагт ажиглагдаж байгаа  ган бол урьд өмнө үзэгдэж байгаагүй зүйл бишээ гэж Онгон байгалын сангын «цаг агаар ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Урьд өмнө нь ч ийм ган гачиг болж л байсан. Хэрвээ бид дэлхийд болж байгаа энэ үзэгдлийн давтамжийг ажиглавал ган олон удаа болж байгааг харна.  Хуурай нутгуудад унадаг тундасын хэмжээ өөрчлөгдөөгүй. Харин аадар бороо нэмэгдсэн. Энэ нь цаг уурт үзүүлж байгаа хүний нөлөө болон өөрийнх нь жинхэнэ өөрчлөлтийг харуулж байна. Энэ байдал бүх дэлхийд ажиглагдаж байна. Энэ байдал Африк, Хойд болон Өмнөд Америк, Ази тивд нэг бус удаа тохиолдож байсан. Энэ жилийн хувьд Орос улсын өмнөд нутгуудад тохиолоо. Энэ байдал тасалдахгүй, тохиолдлын зүйл ч биш гэдгийг  ойлгох хэрэгтэй. Ганд нэрвэгдээд байгаа тэр нутгуудыг урьдаас энэ  үзэгдэлд сайн бэлдсэн байх хэрэгтэй. Хэрвээ тэнд дахин суулгалт явуулбал  үр бэлэн байх ёстой. Мөн ганд тэсвэртэй үр тариаг бэлдэх хэрэгтэй.  Ус хадгалах байгууламж бэлдсэн байх хэрэгтэй. Одоо ган болоод байгаа оросын тэр нутгуудад ирээдүйд ойр ойрхон ган болно гэдгийг  тэмдэглэмээр байна. Харин хойд нутгуудад чийглэг дулаан уур амьсгал  байнга байх болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр , хөдөө аж ахуйг, өөрчлөгдөж байгаа цаг агаарт,  тохируулах арга хэмжээг авах шаардлагатай болж байна. НҮБ-ийн мэдээгээр дэлхийн хөдөө аж ахуй жил бүр 40 тэрбум  доллар  алдаж  байна. Энэ алдагдал энэ жил нилээд өснө гэдэг нь ойлгомжтой. Тэгэхлээр улс орнуудын засгийн газар, эрдэмтэд, агрономчид, улс орныхоо хүнсний аюулгүй  байдлыг хангах шинэ арга барилыг эрж хайх хэрэтэй болж байна гэсэн үгээ!