Москва, Астана, Минск  гурвын ихэд удаан ярьсан , гаалийн холбоо бий боллоо. Шинэ холбооны үндсэн баримт бичгийн нэг гаалийн хуулийг хүчинтэй болгох хамтарсан мэдэгдэлд  Орос, Казах, Белорусс улсуудын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурлаа. Энэ үйл явдал 7-р сарын 5-нд Астанад ЕврАзЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр боллоо.Ингээд дараачийн өдрийнх нь өглөө, энэ гурван улсын нутаг дэвсгэр дээр шинэ хууль хүчин төгөлдөр боллоо. Гаалийн хуулинд гарын үсэг зурахын өмнө, белоруссийн төрийн тэргүүн, дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын найдлагыг таслах дөхлөө. Астанад хуралдаан эхлэхээс нэг өдрийн өмнө гэхэд Минскээс хэлэлцээрийг баталсан мэдэгдэл ирээгүй л байлаа. Александр Лукашенко, гаалийн холбоонд элсэх асуудлыг, оросын нефтийн бүтээгдхүүний гаалийн татварыг өөрчлүүлэхтэй холбож үзэж байлаа.  Белоруссийн дотоодын хэрэгцээг бүрэн хаах хэмжээний нефтийн бүтээгдхүүнийг Орос улс гаалийн татваргүй нийлүүлж байгааг мартсан бололтой. Александр Лукашенко, Казахстан нисэхээсээ хэдхэн цагын өмнө бүх баримт бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн байна. Үүний үр дүнд, гаалийн холбоо гурван талын хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Энэ бол, ЕврАзЭЗХАБ-ийн үйл ажиллагааны гол амжилтуудын нэг гэж Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэллээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ холбоог «ур ашигтай, сонирхолтой үйл хэрэг» гэж нэрэллээ. Урьд өмнө нь нэгдсэн улс байгаагүй тусгаар гурван улсыг гаалийн нэгдсэн орон зайд интеграцчлал нь гэдэг маш нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагааг шаардана гэсэн үг. Энэ арга барил үр бүтээлтэй гэдгийг дэлхийн туршлага харуулж байна. 20-р зууны  хоёрдугаар хагасын өргөн хэмжээний улс төрийн төслийн нэг ЕХ яг л эдийн засгийн нягт түншлэлээс, тэр тусмаа нүүрс ба болдын европын нийгэмлэгээс эхтэй шүү дээ. Гаалийн холбоонд оролцогчид юу хожиж байна вэ? Хамгийн гол өөрчлөлт бол бизнесийн хууль дүрэм хөнгөвчлөгдөж байна.Оролцогч орнуудын гаалийн нэгдсэн нутаг дэвсгэрт, тус орнуудад үйлдвэрлэгдсэн бараа чөлөөтэй эргэх болно. Иргэдийн хувьд хувийн хэрэгцээний барааны норм шинэчлэгдсэн. Одоо гаалийн болон  бусад татваргүйгээр 1500 еврогийн үнэтэй 50 кг ачааг оруулж, гаргаж болно. Холбоонд оролцож байгаа орнуудын хувьд үнэхээр ашигтай гэдэг нь  тодорхой байна. Минскийн хувьд хэлэлцээрт гарын үсэг зурахгүй байж үнэхээр чадахгүй. Ирээдүйд белоруссийн удирдагчаас гэнэтийн зүйл гарах бүрэн боломжтой гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин үзэж байна: Минск тохиолдлоор энэ баримт бичигт гарын үсэг зураагүй, учир нь Белоруссийн хувьд өөр вариант байгаагүй. Хэрвээ Орос, Казахстаны гаалийн холбоо  ажиллаж эхэлсэн бол Лукашенкогийн хувьд хамгийн муу нөхцлийг үүсгэх байсан. Учир нь гаалийн холбооны хил Орос, Белоруссийн хилийн заагаар өнгөрөх байсан.  Энэ бол белоруссийн эдийн засгийн хувьд эмэгнэлтэй явдал болох байсан. Хэлэлцээрт хэлэлцэж тохирсны дагуу , тун удахгүй гаалийн хураамжийг хуваах хэрэг гарна. Учир нь шинэ гаалийн холбоонд баруунаас ирэх импортын гол урсгал белоруссийг дамжиж, дорнодоос Казахстаныг дамжиж тус тус орж ирэх ёстой. Энэ импортын 87% нь Орос улсад ирэх бөгөөд Белорус, Казах улсууд өөрийн хил дээр гаалийн бүрдүүлэлт хийх ёстой. Ашгийн 87% нь оросоос  холдох болно. Энэ ашгийг хуваах үед л хэлэлцээрт тохиролцсныг үл хайхарч Лукашенко квотыг өөрийн талд ашигтайгаар авахаар дайрч мэднэ. Тэглээ ч гэсэн хамгийн чухал алхам хийгдсэн гэж би үзэж байна.  Манай орнуудын эдийн засаг цаашдаа улам интеграцчлагдана гэж найдаж байна гэж тэр хэллээ. Гаалийн холбоо байгуулсан явдал, ЗХУ-ын үед байсан  үйлдвэрлэлийн хүчтэй холбоог бий болгоно гэж зарим шинжээчид ззэж байна.  Нөгөө талаас зөвлөлтийн эдийн засгийн гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байдал үүсэх вий гэж болгоомжилж байна. Москва, Минск, Астана аль нь ч гадаадын бараа болон  хөрөнгө оруулалтад зах зээлээ хаахыг бодохгүй байна. Орос, Белорусс, Казах улсуудын гаалийн холбооны нэгдлийг ЕврАзЭЗХАБ-ийн гишүүн бусад улсууд анхааралтай ажиглаж байна. Эцсийн эцэст ТУХН-ийн улсуудыг нэгтгэх эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах тийшээ хийж байгаа анхны алхам билээ.