Афганистаны төр засаг, улс орныхоо байдлыг бүрэн хянахад бэлэн бус байна, хэрвээ олон улсын цэргийг яаравчлан гаргах юм бол тус улсад иргэний дайн дэгдэж мэднэ. ОХУ-аас Афганистан улсад суугаа элчин сайд Андрей Аветисян ийнхүү сэрэмжлүүллээ. ОХУ-ын байнгын төлөөлөгчид, элчин сайд нар болон еренхийлегч Д.Медведев оролцдог москвагийн зөвлөлгөөний өмнө тэрээр манай радиол ярилцлага өгсөн юм. Гадаадад ажилладаг оросын дипломатуудын хувьд ерөнхийлөгчтэй зөвлөлдөх зүйл их байгаа боловч афганы асуудал гол асуудал хэвээрээ байна. Афганистанд байгаа олон улсын цэргийн хүчийг гаргаж эхлэх хугацаа тодорхой болсноос хойш тэнд байдал бүр муудаж байна гэж Андрей Аветисян тэмдэглэлээ. Урьд нь амгалан тайван байсан хойд нутаг, өмнөд болон зүүн нутаг шиг байлдааны талбар болж байна. Барууны орнуудын цэргийн бүлгийн тоог олшруулах болон афганы засгийн газрын цэргийг хичнээн ч зэвсэглэлээ гэсэн сөрөг хүчний цэргээс давуу болж чадахгүй байна. Өдөр бүр талибуудын өдөөн хатгалага болон алан хядах ажиллагаанаас болж энгийн номхон иргэд, цэргийнхэн амь насаа алдсаар байна. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд 120 цэргийн албан хаагч амь насаа алдаад байна. Энд амь насаа алдсан энгийн иргэд болон америкийн цэргийнхнийг тооцоогүй байгаа. Харамсалтай нь энэ их тоо буурах биш нэмэгдсээр байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Амь насаа алдаж байгаа хүний тоог цөөрүүлэхийн тулд америкийн цэргийн байгууллага өөрийн цэрэг дайны стратегээ өөрчлөх тухай мэдэгдлээ. Мөн шүүмжлэлтэй илтгэл тавьсныхаа төлөө Афганистан дахь НАТО болон АНУ-ын хүчний командлагч Стэнли Маккристал ажлаасаа халагдлаа. Түүний залгамжлагч генерал Дэвид Петреус афганы бодит байдлын талаар сэтгэл тийм өндөр биш байна. Тус улсад байдал тогтворжоогүй байхад, Вашингтон цэргээ гаргах гэж яарах хэрэггүй гэж тэрээр мэдэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөөдрийн байдлаар Афганы гол асуудал нь, 2011 оны 7-р сараас хойш Хамид Карзай тэргүүтэй одоогийн удирдлага Лалын энэ БН улсад амгалан тайван байдлыг цогцлоож чадах тийм нөлөөтэй байж чадах уу, угуй юу гэдэгт оршиж байна. Харин афганы зэвсэгт хүчинд сайн сайхныг л хүсэхээс өөр арга алга. Энэ бүхэн нийлээд иргэний дайн эхлүүлж мэднэ гэж ОХУ-аас Афганистан улсад суугаа элчин сайд Андрей Аветисян үзэж байна: Афганы армии, цагдаа хүний тоогоор өсөж байна. Цэргийн бэлтгэл, армийн болон цагдаагийн боловсролын түвшинг илүү сайн болно гэж л найдах байна. Ийм учраас афганы аюулгүй байдлын хүчнийг бэхжүүлэх талаар маш их ажил хийх шаардлагатай байна. Нэг, хоёр жилийн дотор үүнийг хийж амжихгүй. Олон улсын хамтын нийгэмлэгч үүнийг ойлгож байгаа. Одоогийн байдлаар армии, цагдааг бэлтгэх тал дээр илүү анхаарал тавьж байна гэж Андрей Аветисян хэллээ. Кабулд 7-р сарын сүүлчээр Афганы асуудлаар олон улсын бага хурал болно. Олон улсын санхүүгийн тусламжийг хувиарлахад хяналт тавихад болон улс орныг хөгжүүлэх «Карзайн төлөвлөгөөг» амьдралд хэрэгжүүлэхэд туслах зэрэг асуудлыг тус улсын удирдлагууд, олон улсын хамтын нийгэмлэгт тавих бодолтой байна. Карзайн засгийн газрын хажуугаар энэ тусламжийн ихэнх хэсэг нь өнгөрч, зуучлагчид гэгдэх мансууруулах бодисны нууц ноёд болон алан хядагчдын хармаанд орж байна. Хэрвээ санхүүгийн урсгалд хяналт тавьж чадах юм бол тус улсыг хямралаас гаргах ирээдүй тодорхой болж ирнэ. Жишээ нь Москва, донор орнуудын мөнгийг ашиглаад афганы дэд бутэцийн объектуудыг байгуулж сэргээхэд нь туслахад бэлэн байна гэж мэдэгдсэн. Оросын энэ эхлэлд АНУ, Герман, Япон, ЕХ туслахад  бэлэн байна. Олон улсын хамтын нийгэмлэг, энхийн Афганистан улсыг цогцлоон байгуулах ажлыг үг ярианаас ажил хэрэг болгоход бэлэн байгааг харуулж байна. Энэ оронд байдлыг тогтворжуулж чадвал нийт Төв Азийн бүсд тааламжтай нөлөөлнө.