Орос улсын ардын жүжигчин, дуучин Елена Камбуровагийн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баяр хүргэлээ. Камбурова хөгжимд бүх насаа зориулсан бөгөөд өөрийн гэсэн давтагдашгүй стилийг бий болгосон гэж тэр тэмдэглэлээ. Жужигчин, Циркийн урлагын, улсын сургуулийн эстрадын ангийг дүүргэсэн юм. Дараа нь ГИТИС төгсөж боловсрол эзэмшжээ. Камбурова оюутнуудын өмнө тоглодог байсан бөгөөд Булат Окуджавагийн дууг радиод бичүүлдэг байжээ. Түүний дуу хоолой, 100 гаруй кино, хүүхэлдэйн кинонд эгшиглэсэн байна. 1992 оноос тэрээр өөрийн байгуулсан Хөгжим, яруу найргийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байна.