Газын зурваст хүмүүнлэгийн бараа хүргэхээр явж байсан «Энхийн цуваанд» багтсан Ливийн Амалтии хөлөг, бүслэлтэнд байгаа шаантаг нутагт ачаа хүргэхээр дахин оролдоно. Хөлөг онгоцон дээр 2000 тонн хүнс, эм, эмийн бэлдмэл байна. Энэ аяныг зохион байгуулагчид, хөлгийг Газ боомтод, Израиль улс оруулна гэдэгт найдаж байна. Хэрвээ оруулахгүй бол Амалтий хөлөг египетийн Эль-Ариш боомтод очно. Гунигт түүхтэй «Энх тайвны цувааны» нэг хөлөг онгоцыг 5-р сард Израилийн ТЦХ-нийхэн дайрсан билээ. Энэ дайралтын үед 9 хүн амь насаа алдсан билээ. Израилийн цэргийнхний энэ үйл ажиллагааг НҮБ-ийн АЗ эрс шүүмжилсэн билээ.