Бямба гаригт Афганистаны зүүн нутагт, пакистаны шийтүүдийг ачиж явсан жижиг автобусыг автоматаар буудсан байна. Тэдний 11 нь амь насаа алджээ. Гурван афган хүн шархаджээ. Афганистаны Пактия, Логар мужуудад ням гаригт жагсаал болж алуурчдыг олохыг төр засгаас шаардсан байна. Балх мужийн засаг захиргааны төв Мазари-Шариф хотод, НАТО-гийн цэргүүд энгийн хоёр хүний амь насыг хороосон учир  эсэргүүцлийн жагсаал хийлээ. Алан хядагчдын хоёр том толгойлогчдыг устгасан гэж НАТО мэдээлсэн билээ.  Үнэн чанартаа тэр хоёр нь нутгийн туйпууны үйлдвэрийн хоёр харуул байжээ.