Нарны бүтэн хиртэлтийг оросын эрдэмтэд, Номхон далайн Пасхи арал дээрээс ням гаригт ажиглана. «Яагаад Пасхи арлыг сонгож авсан бэ гэхлээр яг энд нар хиртэлтийнхээ уед чанх дээр байх юм. Энэ нь гэрэл зураг авахад нэн тохиромжтой гэж» энэ экспедицийн эрдэм шинжилгээний удирдагч  Сергей Язев мэдэгдлээ. Энэ удаагийн ажиглалт, нарны идэвхижилт буурч хэт их удааширснаас хойш нарны идэвхижилтийн хөгжлийн эхэн шатанд болж байна. Хэрвээ цаг агаар сайхан байвал урьд нь болсон хиртэлтийн судалгааны материалд нэмэлт болох материалыг цуглуулах ёстой. 2006 онд Нар, сарны цаагуур орсон хиртэлтийг Приэльбрусьегийн Терскол өндөрлөг дээрээс манай эрдэмтэд ажигласан юм. 2008 онд Монгол улсын баруун урд нутагт, Их Говийн зааг дээрээс, 2009 онд Номхон далайн Кирибати ольтрог арал дээрээс тус тус ажиглажээ.