Германы шигшээ баг, ӨАБНУ-д болж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээний 3-р байрыг эзэллээ. Германууд 3-2 харьцаатайгаар Уругвайн багыг хожсон байна. Томас Мюллер, тоглолтын 19 дэх минутад латин америкчуудын хаалгыг тамгаллаа. Үүнээс хойш 10 минут өнгөрөөгүй байхад уругвайн Эдисон Кавани тэнцүүллээ. Тэнцүү гоолтой завсарласны дараа, уругвайн довтлогч Диего Форлан маш сайхан гоол хийлээ. Таван минутын дараа Марсель Янсан нэг гоол хийж оноо тэнцлээ. Тоглолтын 82 дахь минутад германы багын Сами Хедиры шийдвэрлэх гоолыг орууллаа. Германчуудын хувьд энэ нь 4 дэх хүрэл медаль юм. 2006 онд болсон дэлхийн аврагаас германчууд бас л хүрэл медаль авсан юм. Өнөөдөр алт, мөнгийн төлөө Нидерланд, Испани хоёр тоглоно.