Оросыг ДХБ-д элсүүлэхийг АНУ сонирхож байна. Энэ үйл ажиллагаа дэлхийн худалдаа болон америкийн эдийн засагт маш чухал гэж америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Филипп Гордон, гүржийн «Рустави 2» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Москва, Вашингтон ойрын саруудад Орос улсыг ДХБ-д элсүүлэх ажлыг өндөрлөхөд шаардлагатай арга хэмжээг авна. Хоёр ерөнхийлөгчийн 6-р сард хийсэн хэлэлцээрийн дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд, ДХБ-д Орос улсыг интеграчлахад бүх төрлийн тусламжийг АНУ үзүүлнэ гэж өгүүлсэн билээ.