Оросын пуужин зөөгч, америкийн холбооны хиймэл дагуулыг сансарт гаргалаа. Экостар-15 хиймэл дагуул ачсан, хурдасгагч «Бриз-М» блоктой, «Протон-М» пуужин зөөгч бямба гаригийн орой Байконур сансарын буудлаас гараагаа авлаа. Пуужин хөөргөснөөс хойш 9 цаг 13 минутад хиймэл дагуул салсан байна. Эхостар-15 хиймэл дагуулыг, АНУ-ын нутаг дэвсгэр дээр 14 сая үзэгчидэд үйлчилдэг Диш Нетворк америкийн телевизийн компанид зориулж хөөргөсөн байна.