Хойд Кавказын Дагестан улсын нийслэл Махачкалад хүчтэй дэлбэрэлт боллоо. Өнөө өглөө үнэн алдартны шашинтнуудын оршуулгын газрын гол хаалганы ойролцоо минижүүлсэн машин дэлбэрлээ. Энэ үеэр хажуугаар нь ДХЯ-ны ажилтнуудын машин өнгөрч явсан байна. Тэдний 2 нь шархаджээ. Үүнээс цагын өмнө, тус БН улсын Карабудахкентийн дүүргийн төмөр зам дээр бас нэг дэлбэрэлт болжээ. Үр тариа ачсан 16 вагон зам төмрөөсөө гарсан бөгөөд 13 нь хөмөрсөн байна. Азаар хэлмэгдсэн болон амь насаа алдсан хүн алга. Хоёр долоо хоногийн өмнө замын яг энэ хэсэг дээр дэлбэрэлт болсон бөгөөд 14 вагон хөмөрсөн юм. Дэлбэрэлт болсон хоёр газар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна.