0Оросын "Седов" чиргүүлт хөлөг онгоц Санкт-Петербург хотоос алс аялалд гарав. Умард туйлын усан доорх эх газрын оросын хэсгийг ашиглах, аугаа эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн Заполярьяг хамгаалахад амь үрэгдсэн баатаруудын дурсгалд энэ аялалыг зохион байгуулжээ. "Седов" хөлөг онгоц хойд нутаг болон арктикийн хүнд замаар чөлөөтэй аялах юм. Дөрвөн шурагтай дарвуулт онгоц Исланд, Норвегийн эрэг, Шпицбергений цуваа арал, Франц Иосифийн газар орчих юм. "Седов" хөлөг онгоцыг 1921 онд Германд барьсан юм. Бидний үе хүртэл хадгалагдсан хамгийн том дарвуулт онгоц тул Гиннесийн дээд амжилтыг бүртгэх номонд орсон юм.