0Зимбабвейн үйлчилгээний зах зээлд америк доллар угаах шинэ үйлчилгээ бий боллоо. Тус улсын томоохон хотуудад америк долларыг тусгай төрлийн савантай халуун уусмалд хийж анхны байдалд оруулдаг угаалгын тусгай газар нээжээ. Хүсвэл дэвсгэртээ индүүдүүлэх боломжтой гэнэ. Өнгөрсөн оны хавар Зимбабвед гипер инфляц жилийн 230 сая хувьд хүрэхэд Төв банк үндэсний валютыг эргэлтээс татаж, дотоод төлбөр тооцоонд гадаад валют ашиглах болжээ. Үүний дүнд америк доллар төлбөрийн гол хэрэгсэл болсон байна.