0Орос улсын үр тарианы хэрэгцээг бүрэн хангаж, ган гачигт өртсөн хүмүүст улсаас тусламж үзүүлэх тухай засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков мэдэгдэв. Орос улс сүүлийн хоёр жил сайн ургац авсан тул 24 сая тонн нөөц бүрдүүлж, талханыхаа үр тариаг өөрсдөө хангах боломжтой гэж тэрээр телевизийн "Вести бямба гаригт" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурдав.