АНУ болон Орос улс саатуулсан хүмүүсээ ижил тэнцүү солилцлоо. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден телевизийн Эн-Би-Си компанид өгсөн шууд ярилцлагадаа ийнхүү мэдэгдлээ.  Хоёр орон яриа хэлэлцээ хийсний дүнд тагнуул хийсэн хэргийг тойрсон шуугианаас гарах гарц хоёр тал сэтгэл хангалуун байна. АНУ-д нууц мэдээлэл өгсөн хэргээр оросын шоронд ял эдэлж байгаа 4 этгээдийг чөлөөлсөн тохиолдолд оросын баривчлагдсан 10 иргэнийг Москвад илгээхийг Вашингтон зөвшөөрсөн юм. Австрийн нийслэлийн нисэх буудалд баасан гаригт талууд хүмүүсээ солилцжээ. Энэ үйл явц амжилттай болсныг АНУ-ын Хууль зүйн яам уламжлав. Үйл явдлыг сонирхосон олон нийт энэ солилцоо тэнцвэртэй эсэхийг асууж байна. АНУ ямар учраас дөрвөн хүнээр баривчилсан 10 хүнийг Орост шилжүүлэхийг зөвшөөрсөн бэ? Тагнуулын ажилтнуудын тухайд 1:1 ханштай байж болохгүй гэж ОХУ-ын Улсын Думын Аюулгүй байдлын хорооны гишүүн Алексей Розуван үзэж байна. Солилцсон хүний тоогоор солилцоо тэнцүү, эсвэл тэнцүү бус байсан гэж дүгнэж болохгүй. Учир нь ажилтан бүр өөрийн гэсэн чанар, ур чадвараар үнэ цэнэтэй байдаг. Гэхдээ хэн ч ялагдаагүй гэж би бодож байна.  Оросоос дөрвөн тагнуулчийг авч явснаас америкийн тагнуул их сонирхол татаж байна. Талууд Венад хүмүүсээ солилцсоны дараа ТТГ-ын нисэх онгоц Оксфордшир засаг захиргааны нэгж дахь Их Британийн Хатан хааны Агаарын зэвсэгт хүчний баазад богинохон хугацаанд буужээ. Нисэх онгоц хоёр зорчигчийг аваад Вашингтоны зүг ниссэн байна. Английн нутаг дэвсгэрт эрдэмтэн Игорь Сутягин үлджээ. Тэрээр британийн нэгэн компанид пуужингийн сэрэмжлүүлэх систем, шумбагч хөлгийн талаар мэдээлэл дамжуулсан тул төрөөс урвасан хэргээр Орос улсад ял эдэлж байсан юм. Энэ компанийн ард  АНУ-ын ТТГ ажиллаж байсан бололтой. Их Британид үлдсэн оросын хоёр дахь иргэн Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль юм. Тэрээр европт нууцаар ажиллаж байгаа оросын тагнуулчдын нэрсийг британийн Нууц тагнуулын алба МИ-6 шан харамжаар өгч байжээ. Англи, америкийн тагнуулын алба оросын иргэд тэдэнд хэрэг болно гэж үзсэн бололтой. Нисэх буудалд тэднийг угтаж аваад МИ-6 болон ТТГ-ын төлөөлөгчидтэй уулзуулахаар авч явлаа. Барак Обамын засаг захиргаа Орос улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн эдгээр 10 хүнийг баривчлахаас өмнө тагнуулчдыг солилцох тухай хэлэлцэж эхэлсэн тухай АНУ-ын засаг захиргааны албан ёсны нэг төлөөлөгчийн ярьсныг "Америкийн дуу хоолой" радио иш татан баасан гаригт мэдэгдэв. АНУ-ын хууль сахиулах байгууллагууд тэднийг ажиглаж байгаа талаар ерөнхийлөгчийн засаг захиргаанд 2-р сард мэдэгдэж, ерөнхийлөгчид энэ тухай өнгөрсөн сард уламжилжээ. Тухайн үед оросын шоронгоос гаргах хүмүүсийн жагсаалтыг гаргасан бололтой.